
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Завиер Беттел-тэй уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Зүрх судасны үндэсний төвийг байгуулах, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах" төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд тууштай хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийлэв.
Түүнчлэн, талууд харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирэх 2026 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиров.






-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин