
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Др. Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцохын зэрэгцээ “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бахрейны Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол Улс, Бахрейны Хаант Улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ.
Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Армени Улстай, “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг Саудын Арабын Хаант Улс, Бүгд Найрамдах Серби Улстай тус тус байгуулна.






Холбоотой мэдээ
-
1 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин