
Өнөөдөр “TechWeek - 2025” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцох үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “Tech Week 2025” улс даяар өрнөж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ц.Дэнээдорж нар “Өсөлттэй Өмнөговь”хөтөлбөрийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах,нэмэгдүүлэх цахим шилжилтийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хэлэлцүүлэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид болон мэдээлэл зүйн багш нар оролцсон онцлогтой.






Холбоотой мэдээ
-
5 цаг 39 мин
-
11 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин