
2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яаманд “Тамхины хяналтын бодлогын хэлэлцүүлэг” болж өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь тамхины хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь авч үзэж, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар хамтын ойлголт, зөвшилцөлд хүрэхэд чиглэсэн юм.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг нээж, үг хэлэв. Тэрээр:
“Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан байгаа билээ. Энэ өөрчлөлт нь зөвхөн нэг удаагийн алхам бус, урт хугацаанд хэрэглээг бууруулах, тамхинаас ангид орчныг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангах цогц шинэчлэлийн эхлэл юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгээр гарсан санал, зөвлөмжийг хууль тогтоомж, бодлогын түвшинд тусган хэрэгжүүлэх нь цаашдын чухал алхам болох юм.
Тус хэлэлцүүлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Татварын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 57 мин
-
Уржигдар 09 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин