Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цахим контентын уралдааны шагналыг гардууллаа

Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Цахим контентын уралдааныг зохион байгуулсан бөгөөд 2025 оны 09-р сарын 25-ы өдөр уралдааны шагналыг гардууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх контентыг бэлтгэн олон нийтэд түгээх зорилгоор Цахим контентын уралдааныг зохион байгуулсан юм.
Уралдааныг сургуулийн ахлах нас 9-12-р анги, насанд хүрэгчид гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулсан ба уралдаанд сургуулийн ахлах насанд 15 бүтээл, насанд хүрэгчдийн ангилалд 7 бүтээл ирүүлсэн байна.
Сургуулийн ахлах насны ангилалд:
Тэргүүн байр: Хүмүүнлэг сургуулийн СӨУОБ-ын 1-р баг “Цахим орчин ба түүний хор нөлөө” бүтээлээр
Дэд байр: Мандал сургуулийн Ц.Энхцэцэг багштай 11а анги “Хоггүй орчинг хамтдаа бүтээцгээе” бүтээлээр
Гутгаар байр: ЭДС-ийн О.Оюунтуяа багштай 10г анги “Хотын хөгжилд бидний оролцоо” бүтээлээр
Насанд хүрэгчдийн ангилалд:
Тэргүүн байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Х.Отгонсүрэн “Цахим орчин ба түүний хор нөлөө” бүтээлээр
Дэд байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч П.Лхагвасүрэн, Г.Отгончимэг нар “Хоггүй орчинг хамтдаа бүтээцгээе” бүтээлээр тус тус байр эзэллээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин