
\Амьсгалын замын халдвар нь Монгол Улсын хувьд эрүүл мэндийн томоохон асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд КОВИД-19 цар тахлын дараагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо бараг хоёр дахин өссөн байна. Цар тахлын бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсь ДЭМБ, Итали улсын Шинжлэх Ухааны Хүрээлэн болон Австрали Улсын Мельбурны Их Сургуультай хамтран Амьсгалын замын халдварын тандалтын хамтын ажиллагааг бий болгох ажлыг анхлан хэрэгжүүлж, амжилттайгаар үргэлжилж байна.
Энэхүү шинэлэг санаачилга нь:
• Халдварын хөдлөл зүйг тооцоолох, урьдчилан таамаглах үндэсний чадавхыг бий болгох
• Амьсгалын замын халдварын нөхцөл байдал, хөдлөлзүйн дүн шинжилгээг долоо хоног бүр тооцоолж, шийдвэр гаргалтыг дэмжих
• Цар тахал, дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээний тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой.
“Энэ санаачилга нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог чадавхжуулах зорилготой. Энэ бол урт хугацааны чадавхыг бий болгож, энэхүү тооцоолол таамаглалыг бие даан хийх чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт юм.”






Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин