
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч МАН-ын бага хурал хуралдаж, даргаа сонгосон. Дээрх үйл явцтай холбоотой Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ мэдэгдэл гаргаж, МАН-ын шинэ даргыг асуудалд холбогдсон тул хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээтлээ УИХ-ыг удирдах эрхгүй гэжээ. АН-ын даргын мэдэгдлийн дагуу УИХ-ын дарга_ МАН-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг гаргажээ.
"...Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.
Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна..." гэжээ:






Холбоотой мэдээ
-
10 цаг 28 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин