Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхайг хуралдааны үеэр хот, нийтийн аж ахуйн албан хаагчдийн цалинг нэмж байгаагаа мэдэгдлээ...
Тэрбээр "...Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгаж байгаа. Салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмээд явна. Техник тоног төхөөрөмжөө ч овоо шинэчилсэн. Одоо тэдгээр тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна.
Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтттэй зээлээр нийлүүлнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана.
"






Холбоотой мэдээ
-
10 цаг 28 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин