
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тамхины татварыг хэрэглээнд нөлөөлөхүйцээр, үечлэлтэйгээр нэмэгдүүлэх, тамхины татварын хэмжээ нь хамгийн багадаа тамхины жижиглэнгийн үнийн 75%-аас багагүй байх зөвлөмжийг өгдөг билээ.
Тиймээс ч энэ сарын 19-нд УИХ-д өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслийн хүрээнд тамхины татварыг 2030 он хүртэл жил тутам нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд төсөлд туссан татварын хэм, хэмжээг дээр дурдсан зөвлөмжийн дагуу тооцоолсныг ДЭМБ сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн олон улс оронд татварын бодлогоор дамжуулж тамхины хэрэглээг бууруулдаг, тэр дундаа үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд, өсвөр үе, залуусаа хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ болж чаддаг.
Татварын энэхүү бодлогын хүрээнд тамхины онцгой албан татварын 50%-ийг сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхний спорт, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын жишиг арга хэмжээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.






Холбоотой мэдээ
-
10 цаг 32 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин