УИХ-ын гишүүн С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчидтэй уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 17 цаг 07 мин

Уулзалтын эхэнд тэрбээр, бүлгийн дарга болон төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Польш Улс бол манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш төдийгүй бид бүхий л салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг гэв.

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, геологи, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, байгаль орчин, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан төдийгүй хоёр улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэснийг онцоллоо.

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца айлчлалын бүрэлдэхүүнээ танилцуулж, хоёр орны хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгааг тодотгон цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэлээ.

Энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын туршлага солилцоо, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, тухайлбал, хууль тогтоомжийн чанар, хяналт-шинжилгээний тогтолцоо, авлигын эсрэг бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар яриандаа онцоллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.