Багануурын Засаг дарга төсвийн мөнгөөр МАН-ын оюутны холбоог ТОЙГЛОЖ хууль зөрчжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 19 цаг 39 мин

Том хулгай, жижиг хулгай гэж байдаггүй. ХУЛГАЙ Л БОЛ ХУЛГАЙ. Төсвийн мөнгөнөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж НАМЫНХАА ОЮУТНЫ ХОЛБООГ санхүүжүүлнэ гэдэг бол ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУЛГАЙН ҮЙЛДЭЛ.

Төсвийн тухай хуульд 6.4.2.төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх; 6.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зэрэг заалтыг зөрчихгүй байх ёстой. Гэтэл нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга С.ДАВААСҮРЭН 2025 оны 08 дугаар сарын 15-нд А/237 тоот захирамжаараа дүүргийнхээ Социал демократ оюутны холбоондоо буюу өөрийн намын, өөрийг нь дэмждэг оюутан залуучууддаа ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС дэмжлэг үзүүлсэн байна.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх”, 15.2.7.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, жуулчны баазад зохион байгуулахгүй байх,  шаардлагатай бол хот суурин газарт зориулалтын хурлын танхимд,  эсхүл цахимаар зохион байгуулах зэргээр түрээс, шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх. 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр 2025 оны 07 дугаар сарын 08-нд 3x3 хэмжээтэй АСАР МАЙХАН ХИЙЛГЭХЭД 5 сая 56 ямнган төгрөг зарцуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
1
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (66.181.160.16) 2025-10-01 13:38:51
Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд асар майхан хийх материал худалдаж авах яагаад хууль бус болчихдог байнаа. Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бэлэн худалдааны майхан авч байгаа биш өөрсдөө оёхоор л авсан байна шд
Зочин (193.37.39.26) 2025-10-01 09:11:21
Албан тушаалд суусан л бол БҮГД ХУЛГАЙЧ нар эх ороноо хөгжүүлэх сэтгэл түй ч байхгүй.