“МОНГОЛЫН ӨДРҮҮД ХОЙД АМЕРИКТ 2025” арга хэмжээ АНУ, КАНАДЫН ГУРВАН ХОТОД амжилттай зохиогдлоо
Б.НОРОВНЯМ
/
19 цаг 16 мин

АНУ-д болсон арга хэмжээ

Чикаго хотод болсон “Meet Mongolia” бизнес форум, үндэсний брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны үеэр Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулах ач холбогдол, давуу тал, эрх зүйн орчны шинэчлэл, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын талаар АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцууллаа.

7 хүн ба "pro-Chicago /pro hi-caw-go/ tonewou to new out com ies mak the khe ofCh of antly ntly" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Иллинойс мужийн Худалдаа, эдийн засгийн газар, Шаумбургийн бизнесийн холбоо, Чикаго хотын World Business Chicago зэрэг байгууллагуудтай уулзалт хийж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

‎1 хүн ба ‎"‎INVESTMENT CLIMATE OF MONGOLIA Mongolian Days 2025- Chicago 25 ဝစေု(၁ူ 女ウ דיהיס‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Үүнээс гадна Чикаго хотын төв Macy’s их дэлгүүрт “Монголд үйлдвэрлэв” нэртэй гурван өдрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, Монголын ноос ноолуур, гар урлал, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг АНУ-ын хэрэглэгчдэд амжилттай сурталчилсан нь олон нийтийн сонирхлыг татсан, арга хэмжээний нэг онцлох хэсэг байлаа.

5 хүн ба "Welcome to MONGOLIA IOGOLAN 神 10 ICEGO GOL AN XXXX" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Канадад болсон арга хэмжээ

Торонто хотод болсон арга хэмжээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож, Канадын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан туршлага солилцлоо.

12 хүн ба "星+ O 川中リ 川十 C LIA-CANADA ss FORUM NTO, NTO,2025 2025" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Бизнес форумын үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, ЖДҮГ-ын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Канадын Экспорт, худалдааг дэмжих байгууллага (EDC)-ын бүсийн захирал Сайна Фэн, Онтарио мужийн Эдийн засгийн хөгжлийн яамны ахлах зөвлөх Стивен Ип, “Монголын Галерей” компанийн захирал А.Бадамцэцэг нар илтгэл тавьж, хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

8 хүн нарын зураг байж магад

Элчин сайдын яамны зөвлөх М.Батхуяг, Вестерн Онтарио Их сургуулийн докторант Т.Гоомарал, Оттава хотод бизнес эрхлэгч Ч.Уянга нар Канадад бизнес, худалдаа эрхлэх орчин, тулгарч буй хүндрэл, түүнийг даван туулах боломжийн талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцсан бол Канадын бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, Монголын компаниудтай хамтран ажиллах санал дэвшүүллээ.

9 хүн, хичээл хийж буй хүмүүс, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Форумд Канадын Гадаад хэргийн яамны Онтарио дахь худалдааны төлөөлөгч Ев Ротстейн, Монгол Улсын Соёлын элч Ив Балленеггер, Өргөмжит консул Брайн Вилферт, Пол Лемей нар оролцож, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны талаарх үзэл бодлоо хуваалцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.