"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
З.Батхуяг
Үйл явдал
/
18 цаг 8 мин

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд авто замын трасст өртсөн хотхон, хорооллын СӨХ-д болон ААН-үүдтэй зөвшилцөөд байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Тухайн орчимд оргил ачааллын үеэр маш их түгжрэл үүсдэг. Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Рапид хурд" хороолол - "Орчид парк" - "Хүннү 2222" хороолол - "Ривер гарден" хотхон хүртэл хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Өнөөдрийн байдлаар тус холбоос замд өртөж буй хотхон, хорооллын сууц өмчлөгчдийн холбоодтой зөвшилцсөн. Мөн авто зам барихтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ерөнхий боловсролын 130 дугаар сургууль орчимд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.