Засгийн газрын хуралдаанаар 2026 онд Монгол улсад ажиллах ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООНО
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.01/ 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд,
- “Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”/
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл / “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”
Бусад танилцуулах асуудал
- Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар
- Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын явцын талаар
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14