Б.ЭНХБАЯРЫГ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
17 цаг 24 мин

Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР танхимынхаа нэг гишүүнийг өөрчлөн томилж буйгаа мэдэгдсэн. Тодруулбао "АВЛИГА, НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ" тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯРЫГ Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо мэдэгдсэн. 

Энэ дагуу төрийн хуулийн хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр танилцууллаа.

Б.Энхбаяр 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.212.118.62) 2025-10-01 21:13:19
Онтрэгийн асуудлыг л намдааж б даа. Оюу толгой үнэхээр хүчтэй б.
Шүгэлжав (66.181.188.166) 2025-10-01 11:28:16
Ерөнхий сайд агсан Д. Бямбасүрэн гуай Занлан шатарын хийж байгаа алхамуудыг тунчиг талархалтай хүлээн авч дараах сургамжийн үгээ хайраллаа.дээрээс нь эхэлж цэвэрлэх нь туйлын зөв гэлээ. Өвгөн Жасрай гуай амьд сэрүүн байсан бол яг ингэж хэлэх байсан даа гэж өөрийн эрхгүй дурсан бодогдлоо. Энэ дашрамд Ариунзая хатагтай танд хэдэн үг даймаар санагдчихлаа. хаяа ч болов өвөг дээдсийнхээ сургаал үгийг бодож цагийн аяс, өнгө мөнгө харсан цаг зуурын өлөнгүүдийг дагаж далдагнах хэрэггүй л болов уу гэж хэлмээр санагдлаа
(66.181.188.166) 2025-10-01 11:13:09
Маш зөв алхам. Нүүрсний хжлгаыд холбогдсон нөхдийг дээрээс нь эхэлж журамлах нь туйлын зөв алхам аа. Амьжилт хүсье