
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх зорилгоор тохиролцсон “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Мөн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны долоодугаар сарын 25-ны “Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавраар үүрэг болгосны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж, ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 430, нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ.
Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар болон бусад шаардлагатай баримт материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газар батлагдсан даруй хүргүүлснээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болох юм.
Товч мэдээ
· Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 17-нд гарын үсэг зурсан “Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.






Холбоотой мэдээ
-
10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин