Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон салбарын төлөөллүүд Тайюань эрчим хүчний чуулга уулзалтад оролцлоо

2025 оны 9-р сарын 26–28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотод “Тайюань Эрчим хүчний чуулга уулзалт” (TELC) зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулга уулзалтад Засаг дарга Д.Аюурбунь, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Аманбек, Э.Отгонбаяр нар оролцлоо.
Уг форум нь 2016 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа ба эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй форумын нэг бөгөөд энэ жил дэлхийн 32 орны 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Монгол Улсаас УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар болон Хэнтий, Дундговь аймгийн төлөөлөгчид оролцож, эрчим хүчний шилжилт, шинэ технологи, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.Чуулганы нээлтэд Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ системийг бий болгох – өөрчлөлт ба хөгжил” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцууллаа.


Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
10 цаг 31 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин