МӨРӨӨДЛИЙН ГООЛ -2025 тэмцээний шилдгүүд тодорлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 14 цаг 32 мин

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, Спортын Улсын хороотой хамтран зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол–2025” тэмцээнд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан 54 багийн 3500 гаруй сурагч оролцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдад хандан хэлэхдээ, “Энэхүү тэмцээнд оролцсон нийт сурагчид та бүхэн 13-15 настай байгаа нь тун удахгүй Та бүхний дундаас Монголын нэрийг дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд гаргах том тамирчид төрөн гарах боломж гэж харан Боловсролын яам сурагчдаа дэмжин, ирээдүйн Монголын нэрийг цуурайтуулах тамирчнаа дэмжихийн тулд хамтран ажиллана” хэмээн онцоллоо.

Мөн МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Та бүхний дундаас Монголчуудын хайрладаг, бахархдаг, даган дуурайдаг алдарт тамирчид төрнө гэж бүрэн итгэж байна. Мөн спортоор дамжуулан хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар оюун ухааны хувьд эрүүл саруул, тэвчээр тэнхээтэй монгол улсын иргэдийг бэлтгэж буй үйл хэрэг юм” гэлээ.

Охид – 13 насны ангилал

1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль

2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль

3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль

4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль

Охид – 15 насны ангилал

1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль

2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль

3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль

4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль

Хөвгүүд – 13 насны ангилал

1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль

2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль

3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль

4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль

Хөвгүүд – 15 насны ангилал

1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль

2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль

3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.