Мөнгөгүй ЯДАРСАН БАЙГУУЛЛАГА байж ямар мөнгөөр ДРОН АВАХ нь вэ, Ж.ЧОЙХАНД захирлаа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 18 цаг 30 мин

Засгийн газар нь МӨНГӨГҮЙ, бүсээ чангалж, гэдсээ татах ёстой гээд өнгөрсөн долоон сард төсвийн тодотгол хийчихсэн. Одоо төрийн байгууллагын дарга нар архи авч сээфиндээ хийх нь бүүхэл ногоон цай ч авч эрхгүй болчихсон. Гэтэл, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газрын захирал Ж.ЧОЙХАНД  гэгч эмэгтэй татвар төлөгчдийн 21 сая 820 мянган төгрөгөөр ХОС КАМЕРТАЙ, 90км/ц нислэгийн хурдтай, бүх талдаа саад мэдрэгчтэй, дэлгэцтэй ДРОН худалдаж авах тендерийг 2025 оны 10 дугаар 02-ний өдөр зарлажээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын уур амьсгалын талаар баримталж буй бодлого, нэгдэн орсон хоёр болон олон талт хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн тооллогыг хийж, холбогдох байгууллагад хүргүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, ололтод үндэслэн үндэсний болон олон улсын хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой төрийн өмчит, санхүүгийн хувьд бие даасан байгууллага юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.