О.АЛТАНГЭРЭЛ: МАН нь өөрөө Засгийн газраа огцруулна гэж байхад Ардчилсан нам хамгаалахгүй
Д.Оюунболд
Үйл явдал
/
10 цаг 47 мин

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

МАН-ын даргын хэрүүл тэмцэл төр рүү орлоо. Сүүлдээ энэ УИХ-ын асуудал болж, парламент руу халдаж эхэллээ. Үндсэн хуулинд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж заасан байдаг. Парламентын түвшинд нэг намын даргын асуудал ингэж их орж, халдаж байсангүй. Өвөлжилтийн бэлтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өдөр бүр жагсаж байгаа багш нар, ахмадуудад хариулт өгөх хүн алга. Гарын үсэг зурах, огцруулах хүмүүс л энд байна. Одоо энэ хэрүүл нь Засгийн, УИХ-ын хоорондын асуудал болж байгаад харамсаж байгаа. Ингээд энэ хэвээр удаан байвал хэн ч хожихгүй. Монголын төр л суларч байна шүү дээ. УИХ дахь АН-ын бүлгээс төсвийн хэлэлцүүлгийг буцаая гэсэн байр суурьтай байгаа. ХЗДХ-ийн сайдын үүрэг бол хууль зүйн бодлого боловсруулж, нийгэмд хууль сахиулах байгууллагыг удирдлагаар хангаж ажилладаг л албан тушаал. Харин тухайлсан хэрэг маргаан дээр гардаж ажилладаг хүн биш. Бодлогоо боловсруулдаг гэсэн үг. Надад нэг зарчим бий. Ардилсан нам ажиллаж байсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах ёстой гээд МАН өөрсдөө огцруулсан. Одоо эрх баригчид өөрсдөө Засгийн газраа огцруулах гэж байхад тэр Засгийн газрыг нь хамгаалаад сууна гэдэг зарчим манай намд байхгүй. Урьд өмнө нь МАН Засгийн газраа огцруулъя гэхэд АН-ын зарим гишүүн авч үлдээд, хор уршгаар нь бид нийгмийн дэмжлэгээ алдаж, ялагдаж байсан гашуун туршлага бий. Тиймээс нам нь өөрсдийнхаа Засгийн газрыг огцруулъя гэж байхад бид өмөөрөхгүй гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.