Намынхаа зовлонг УЛСЫН ЗОВЛОН болгож “ГАЙ ТАРЬСАН” гавьяат тээвэрчин “САХАЛ”
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
8 цаг 39 мин

Монгол төр ГАЙ ТАРЬСАН хүмүүсээ ГАВЬЯАТАН болгодог нь “сонин”. Үүний нэг жишээ нь Булганы будлиан таригч, САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНЭ. Нэгэн цаг үед нутгаасаа хамт сонгогдсон “СОД МОНГОЛ”-ын Ц.Анандбазарыгаа ар нуруунаас нь “хутга дүрж”, түгжилдэж явсан, дөрөө муутай эр.

Улстөр гэдэг угаас ЭРХ АШИГ дээр л тогтдог, эрх ашгийн төлөө АМИА, Ч НАМАА Ч, БҮЛГЭЭ хорлохоос буцахгүйд хүргэдэг аюултай тоглоом учир сахал гишүүн ч самар ч суугаа нь баараггүй.

Наадмын өмнөхөн ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН хэмээх эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялааж, ээждээ эрхэлж явсан нэгэн. Удалгүй давхар дээл өмсөж 68 гишүүнтэй МАН-ын бүлгийг дарга болоод бааварлах болов. Монголчуудын дунд НОХОЙН ТОЛГОЙГ ширээн дээр залахаар ШОРООН ДЭЭР УНАДАГ гэж үг бий. Яг тийн лугаа адил Ж.БАТ-ЭРДЭНЭ гишүүн “сахил хүртээд шал дордов”. Шагналаа чамласан золиг чинь бүрэн бүтэн, эв хавтай бүдүүн бүлгээ задлаад талаар нэг тараагаад хачихав.

Бас НАМЫНХАА БАГА ХУРЛЫГ будлиантуулж, буруу удирдаж, хагарал үүсгэснээс болж өнөөдөр ТӨРИЙН ЗОВЛОН болгочихсон. Хурал удирдаж чадахгүй хүн БҮЛЭГ УДИРДАНА гэж юу байх билээ дээ... бүлгийнхээ гишүүдийг ШИНЭ ХУУЧНААР хоёр ангилчихсан, намынхаа гишүүдийг нүүрс, тоосоор нь хоёр талд гаргасан энэ бүхний ард ЦЭЭЖ НҮҮРЭЭРЭЭ дүүрэн үстэй хүн байгаа нь илт.

Ёстой ГАЙ тарьж, түймэр дэгдээсэн нөхөр нь ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН Ж.Бат-Эрдэнэ гишүүн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.