Үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД төрийн дээд одонгоор шагналаа
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 15 цаг 02 мин

ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙГӨӨР ГҮЙЦЭТГЭЭД ИРСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ АЛДАРШУУЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний байгуулсан гавьяаг нь үнэлж, үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

• “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

Д.Эрдэнэбилэг /14-р мотобуудлагын батальоны багийн захирагч, ЗХ-ний 311 дүгээр ангийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн энхийг дэмжих бүлгийн ахлах офицер хурандаа/

Н.Шинэбаяр /Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн дүрэм заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа/

• “Цэргийн гавьяаны одон”-гоор:

Ч.Батчулуун / ЗХ-ий 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа/

Т.Сандагдорж /ЗХ-ий Тусгай хүчний цэргийн командлалын ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч/

• “Цэргийн хүндэт медаль”-аар:

М.Батэрдэнэ /ҮБХИС-ын Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операц практикийн төвийн багш хошууч/

С.Баасандорж /ЗХ-ий 337 дугаар ангийн нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер ахмад/

Б.Баднаанямбуу /ЗХ-ий 331 дүгээр ангийн ангийн ахлагч, тэргүүн ахлагч/ тэргүүтэй 38 цэргийн албан хаагчид

• “Энхийн төлөө медаль”-аар анх удаа оролцож үүргээ амжилттай биелүүлсэн нийт 437 цэргийн албан хаагч тус тус шагнагдлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан Хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй удирдлагууд оролцож талархал илэрхийлэн, баяр хүргэсэн юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр энхийг сахиулагчдад хандан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархлын үг хэлэхдээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлогын бодит илэрхийлэл нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улсын идэвхтэй оролцоо юм. Дэлхий дахинд “Монгол цэрэг” хэмээх нэрийг дахин цуурайтуулж буй мянга мянган энхийг сахиулагчдын үйлс нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.