Араа дүүрэн ай түмэн адуутай, өврөөр дүүрэн үй түмэн үйлдвэртэй, улсаасаа баян хөрөнгөтэй ДАЛАЙН БАТБАЯР гишүүн улны иргэдийн амьдралаар доог тохуу хийж суухаасаа ичих хэрэгтэй.
Ядарсан нэгэнд тус дэм, өвдсөнд нь анхны тусламж үзүүлж, хүүхэд зөөж, хог цэвэрлэж гадаа гандаж явсаар төрийн анхан шатны үйлчилгээг улныханд хүргэдэг хүнд хүчир албыг хэсгийн ахлагч нар гүйцэтгэдэг. Нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг. Тэд сард нэг сая төгрөгийн цалин авдаг байсныг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.
Гэтэл тэдний авдаг ЦАЛИНГ Далайн Батбаяр гишүүн АД ҮЗЭЖ хасна, багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмнэ гэжээ. Амьдралаас тасарчихсан, ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ХАУСАНД өдөр шөнөгүй дуртай хоол, чанар архи захиалж авдаг тасарчихсан баянд бол энэ мөнгө юу ч биш байх л даа, аргагүй.
Өвлийн хүйтэнд даарч, зуны үеэрт өртөж, нохойд хөөгдөж, хүнд дээрэлхүүлж үзээгүй ЦАГААН ЗАХТАН амьдралаас хэт тасарчихсан ШИЙДВЭР ГАРГАЧИХААД маасайтал инээж байгаа нь 2000 хэсгийн ахлагчийн ЗЭВҮҮ, ДУРГҮЙ хоёрыг зэрэг хүргэчихлээ.
ЭМЧ, БАГШ нарын цалинд тийм л их санаа зовоод байгаа юм бол Д.БАТБАЯР гишүүнээ... өөрийнхөө хөрөнгөнөөс АЗАРГА АДУУГ НЯДЛАЖ ЗАРААД, БЭЛЭН МӨНГӨ БОЛГООД тараачихаач!! Гэрээс гарч, шороон дээр гишгэж үзээгүй шахам ТАНСАГ АМЬДРАЛ чинь таныг ТЭНЭГ БОЛГОЧИХЖЭЭ... Хөрөнгөндөө эрдэж, албан тушаалдаа ААРХАЖ буй эрхэм гишүүн та ер нь ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГ, Шархадны сэтгэцийн эмнэлэг, Налайхын уурхай, Дэнжийн мянгын оршуулгын газар, Нарантуулын МАНГАСЫН АМААР явж үзчихээд, борчууд юу идэж, юу туулж, яаж амьдарч байгааг нэг харчихаад дараа нь ТЭНЭГ ТЭНЭГ юм ярина уу даа...
Хүн ТАРГАН ЦАТГАЛАН байж болох ч ТАСАРСАН ТЭНЭГ байж болохгүй шүү дээ...
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин