Сайн дурын ажлыг дэмжих “Volunteer” хөтөлбөрт 400 орчим сурагч хамрагдлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 39 мин

Голомт банк Монгол Улсын хөгжлийн голомт болсон хүүхэд, залуусыг сайн дурын үйл ажиллагаанд оролцоход уриалж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлст хувь нэмрийг нь оруулах зорилгоор “Volunteer” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2025 оноос санаачлан хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр “Eco volunteer” сайн дурын ажлуудыг өрнүүлсэн бол энэ удаа нийгэм рүү чиглэсэн зорилтот төслүүдийг дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ илэрхийлж буй хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдэж, цар хүрээ тэлж  буйтай холбогдуулан дараах 6 төслийг зохион байгуулж, 400 орчим сурагч \1400 хүн цаг\ хамрагдлаа. Тухайлбал:

  • “Жаргалан эдлэн” ахмадын асрамжийн газарт цэвэрлэгээ хийж, түлээ хагалах зэрэг шаардлагатай бусад тусламжийг үзүүлэв.
  • “Хүүхдийн төв сувилал”-ын гал тогооны их цэвэрлэгээ хийж, хашаан доторх хог хаягдлыг цэвэрлэв.
  • “ADRF” сургалтын төвд хүүхдийн номын орчуулга хийв.
  • Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан танхимын сургалтад 70 гаруй сурагчийг хамруулсан. Цахилгаан дугуй, унадаг дугуй, мопед, скүүтэр, суррон зэрэг 2 дугуйтай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох дүрэм, түүний ач холбогдол, учирч болзошгүй эрсдэлийг таниулж, улмаар сурагчид ойлголтоо бататгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцогчдод мэдээллээ түгээв.
  • “Монголын дауны холбоо”-ны дэргэдэх “Инээмсэглэл” кофе шопын үйл ажиллагааг сурталчилж, дауны синдромтой хүүхдүүдийн зурсан зураг бүхий даавуун уут борлуулав.
  • Сэлбэ голын дагуу 1100 мкв талбайд хог цэвэрлэж, “Гавьяатын төгөл” цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд нэгдэж, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай брошурыг түгээлээ.
 

Нийгмийн сайн сайхны төлөөх үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, тусламжийн гараа сунгасан сурагчдадаа талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.