Төрийн хутгуур хийж, ГАДНЫ ГАР ХӨЛ болж, ах нарынхаа дургүйг хүргэсэн ордны “ШАР МУУР”
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 1 мин

Өнөөдрийн онцлох улстөрчөөр УИХ-ын гишүүн Пүрэвжавын Сайнзоригийг онцолж байна. Хуулийн салбарт олон жил ажилласан тэрбээр чуулган, байнгын хорооны хуралдаанд “ЦОР ЦОР ХИЙЖ” туршлагатай ах нарынхаа дургүйг хүргэж, хорхойтой шүдэнд нь зуугдчихаад байгаа этгээд.

Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Сангийн сайд Жавхлан, Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр нартай “зөрчилдөж” ах нараасаа ШАНАА АВАХ дөхөөд буй хэгжүүн нөхөр.

Бас хотын даргын гар хөл болж, ХЯТАД АЖИЛЧДЫГ ХЯЗГААРГҮЙ ОРУУЛЖ ИРНЭ гэж Монгол Улсын тугаар тогтнолын эсрэг зогсож байсан увайгүй улстөрч. Тодрох гэж ядсан, томрох гэж пээдийсэн, год год инээж, ЦОД ЦОД дуугарсан “утсан хүүхэлдэй” болоод буй нэгэн. Аливаа зүйл өөрийн цаг хугацаатай гэдэг. П.Сайнзориг сайн хуульч байсан байж болно. Одоо бол ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ, Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН БҮЛГИЙН” баруун гарын жанжин болж, өөрийн нэр хүнд, нэр нүүрээ бараад байна.

Төрийн нэр барьсан ТӨРИЙН ДАЙСАН байж болохгүй. Тийм учраас ТӨР дэх “ШАР МУУР”-ыг төөрүүлж, ордноос гудманд гаргах нь зөв. МАН их хурлаараа УРВАН ТЭРСЛЭГЧ НӨХДӨӨ ч намаасаа хөөх асуулыг хөндөх биз. Тэрчлэн саяхан ажилдаа орсон Б.ЭНХБАЯР сайд “НҮҮРСЧДИЙГ ЭХ ОРНООСОО ХӨӨНӨ” гэснээ одоо л хэрэгжүүлэх цаг...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.