Ерөнхийлөгч ХОРИГОО БУЦААН ТАТЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 15 мин

Монгол Улсын Их хурлын 95-р тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРЫГ огцорсонд тооцсон. Харин уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьсан билээ. Мөн дээрх шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН хэмээн үзэж дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарсан тул ийнхүү албан ёсоор Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах эрх үүсэн тул Ерөнхийлөгч 95-р тогтоолд тавьсан хоригоо буцаан татжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр баталгаажууллаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.