Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэж үгтэй. Баттөмөрийн Энхбаяр наанаа ШУДАРГА ЁСНЫ ТОНГОРГО ИРЛЭЖ, цаашаа өш хонзонгийн БУУГАА СУМЛАСААР Хууль зүй, дотоод хэргийн сайд хэмээх төрийн өндөр сэнтий чичэрсээр суув.
Жудаггүй эр хүн гэх ойлголт Монголчуудын дунд бий. Ханилж яваад нөхрөө хаяах, унаж яваа морио үлдээдэг хүнийг ЖУДАГГҮЙ ЭР гэдэг. Их хурлын сонгуулиар чухам сайн залуу, хамгийн шилдэг сайд хэмээн олон түмний өмнө цоллуулсаар тодорч гарч ирсэн Б.Энхбаяр МАН, АН, ХҮН гурван намын хамтарсан Засаг байгуулагдахад сайдын суудалгүй хоцорсондоо ХОРСОЖ явсаар МАН-ын даргын сонгуулийн хэрүүлтэй золгов.
Навч хагдархад намар ердөө шалтаг гэгчээр өөрийгөө хуульч гэж тодотгосон Б.Энхбаярт МАН-ын даргын төлөөх Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын тулаан сайхан далим болсон. Тэр тухайн үедээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛИЙГ ОРОЙЛОН УДИРДАГЧ, “ЖАДНЫ ҮЗҮҮР” байсан цаг саяхан. Одоо бол Г.Занданшатарын Засгийн газрын “СЭЛЭМНИЙ ИР” болчихлоо. Эндээс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрт ашигтай, албан тушаалд хүрэх зам нь гэрэлтэй л бол тэр хэнтэй ч хэсэг хормын САЙН НӨХӨР байж чадна. Харин АЛБАН ТУШААЛААСАА буух юм уу, сайдын сэнтийгүй үлдвэл ЧӨТГӨРТЭЙ НӨХЦӨӨД Ч хамаагүй тухайн эрх мэдэлний эсрэг ЭРХ МЭДЛЭЭРЭЭ ОЛЖ АВСАН БАРИМТААРАА ГАЛЛАЖ, айлган сүрдүүлж, ШАНТААЖИЛЖ мэдэх этгээд юм.
Ард иргэд хэрсүү байх цаг. Б.Энхбаяр бол БУРХАНЫ ИЛЧ, ХИЙМОРИЙН ОД БИШ. Тэр зүгээр л ШУДАРГА ДҮР ЭСГЭСЭН БЭРТЭГЧИН УЛСТӨРЧ гэдгийг санах хэрэгтэй. Өөрт нь таалагдахгүй л бол Занданшатар сайдыгаа ч “НОХОЙД ХАЯАД ӨГЧ” мэдэх тийм л ороо бусгаа хүн. Үүнийг бүү мартагтун!!
-
1 цаг 53 мин
-
2 цаг 17 мин
-
5 цаг 43 мин
-
5 цаг 55 мин
-
22 цаг 34 мин
-
Өчигдөр 13 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 47 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 53 мин
-
Өчигдөр 13 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 47 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
2025-10-23
-
2025-10-21
-
2 цаг 17 мин