ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн удирдлагууд болон хороодын Засаг дарга нарын оролцоотой нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Золбоо, Цагдаагийн газрын дарга Ц.Байдраг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Хөхөө болон холбогдох алба хаагчид, 43 хорооны Засаг дарга нар оролцов.


Хэлэлцүүлгийн үеэр дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хороодод хэрэгжиж буй урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой санал, шийдлүүд гаргалаа.
Холбоотой мэдээ
-
22 цаг 59 мин
-
Уржигдар 20 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2025-11-03
-
2025-10-31
-
Уржигдар 20 цаг 14 мин