Улсаасаа 33 ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛДАГ шадар сайдтай болох уу...
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
1 цаг 35 мин

Хулгайч л хулгайчыг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг. Тэгвэл УИХ дахь ХУЛГАЙЧУУДЫН нэг нь өөрийгөө АРИУН ЦАГААН, ГЭМ БУРУУГҮЙ нэгэн хэмээн сэтгэж САЙДЫН СЭНТИЙД гэтэж байгаа. Энэ бол 33 ТЭРБУМЫН хулгайч Х.ГАНХУЯГ гишүүн юм.  Тэрбээр өөрийн танил тал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж “Хөгжлийн банк”-ны захиралаар ажиллаж байсан Г.Амартүвшинд нөлөөлж Г.ДАМДИННЯМТАЙ хамтарч 33 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргуулж авсан нь шүүхээр ороод явж буй.

Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж бусдын толгой дээрх бухлыг анзаарна гэж үгтэй. Өөрийнхөө ХУЛГАЙН ХЭРГИЙГ ЯАЯ гэж байж бусдыгаа “бараантуулж”, эрх мэдлийн төлөө гүйж яваа нь гайхмаар. Шүүхээс түүнийг ЭЭЖИЙНХЭЭ нэр дээрх аж ахуй нэгжээр дамжуулан улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж үзсэн байдаг.

Хийсэн хэрэгтэй, учруулсан хохиролтой ийм этгээдийг Засгийн газрын гишүүнээр томилуулхаар Ерөнхий сайд УИХ-ын дэд даргад албан бичгээр хандсан байна. Энэ нь нэг гараараа хулгайтай тэмцээд нөгөө гараагаа хулгай хийж буйтай адил зүйл юм. МАН дотор ШАДАР САЙД хийчих хэмжээний өчнөөн залуус байна. Гэтэл яагаад Төсвийн байнгын хорооны дарга Х.ГАНХУЯГ гэж.

Төсвөө олигтой хамгаалж чадахгүй, улстөр хийж, хоосон попорч, ЛААЗ ӨРГӨЖ буй түүнийг албан тушаалаар шагнахын оронд харин эгүүлэн татан ЛААЗ ӨШИГЛҮҮЛБЭЛ зохилтой. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг дээ. Засагт сайдаар оччихвол өөрийн халаас нэгт ГАЛ ХАМ Г.Дамдиннямтайгаа дөрөө нийлж ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙЖ, барьцаа ахиулбал яах вэ. Эхнийх нь ХУЛГАЙЛ МУХАРЛАЖ ЧАДААГҮЙ МАН-ынхан дэмий л АМАА БАРЬЖ, ХАЛАГЛААД ХОЦРОХ биш гэж үү...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.