"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК CRRC DALIAN-ТАЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 15 мин

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Хятадын төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүн компанийн (CRRC) Далянь дахь салбарын (CRRC Dalian) төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.  Уулзалтаар талууд Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн зүтгүүрийг худалдан авч ашиглах асуудлыг хэлэлцэж, үүнтэй холбогдох техникийн үзүүлэлт, санхүүжилтийн нөхцөл болон нийлүүлэлтийн боломжийн талаар санал солилцлоо.  Цахим хэлэлцүүлэгт мөн China Development Bank (CDB) болон China Export & Credit Insurance Corporation (Sinosure)-ийн төлөөллүүд оролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.