Мод тарьсан НЭР ЗҮҮХ, тарьсан модоо услаж, ургуулах хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. “Тэрбум мод” хөдөлгөөнийг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ нэгэнтээ “Модыг эхлээд ХҮНИЙ ТАРЬХАН ТАРЬЖ, дараа нь газарт тарих хэрэгтэй” гэж байв. Яг энэ үгийг Сүхбаатар дүүргийн удирдлагуудад зориулаад хэлчихсэн гэлтэй.
Тэд “Тэрбум мод” аяны хүрээнд ХАГАС ТЭРБУМААР мод тарьжээ. Үнэхээр гайхан бишэрч, гавьяа шагналаар алдаршуулмаар үйл хэрэг. Гэвч ургуулж өндийлгөсөн зүйл л лав алга. Жилийн жилд, хавар намарт энэ мэтээр ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР үрсээр байгаа нь харамсалтай. Тэд 500 сая төгрөгийн ТЕНДЕР ЗАРЛАЖ, 20 машин ХАР ШОРОО, 20 машин элс, 200 шуудай БОРДОО, 575 ширхэг нарс, 5000 ширхэг ХАЙЛААС, 5000 ширхэг шар хуайс зэргийг авчээ.
Хар шороо, элс, хайлаас, шар хуайс авах ХАГАС ТЭРБУМЫН үнэтэй тендерт 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “ЭКО ИХСАЯН” ХХК 474 сая 500 мянган төгрөгийн үнийн дүнгээр шалгарсан байна.
Зах зээл дээрх үнийн судалгаанаас үзвэл нарс мод 180 мянган төгрөг. 600 ширхэгийг авлаа гэж тооцвол 108 сая төгрөг болж байна. Хайлаас мод зах зээлийн ханш, бөөний үнээрээ 1800 төгрөг. Нийт 9 сая төгрөг. Шар хуайс бөөний үнэ нь 3000 төгрөг. 5000 ширхэг нь 15 сая төгрөг. 4000 ширхэг ГОЛ БОР мод бөөний үнэ нь 15000 төгрөг. Нийт 60 сая төгрөг. Хар шороо нэг машин нь 70-80 мянга. 20 машин нь 1,5 сая. Нэг машин элс 650 мянган төгрөг гэж тооцвол 20 машин элс 13 сая төгрөг болж байна. Сүхбаатар дүүргээс зарласан тендерт зах зээлийн үнээр оролцоход нийт бүрдэх төсөв 200 орчим сая төгрөг болж байна.
Тендерт шалгарсан компани нь 2023 оны 09 сард үүсгэн байгуулагдсан. Б.Алтансүх гэх иргэний эзэмшлийн, бизнесийн зөвлөгөө өгөх, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж гэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд бичигджээ. 2023 оны 09 сараас 2025 оны 10 сарын 01-н хүртэл хоёр жилийн хугацаанд ЕРДӨӨ ГАНЦ ТЕНДЕРТ шалгалсан нь Сүхбаатар дүүргийн Тамгын газраас зарласан ХАГАС ТЭРБУМЫН тендер аж. Зах зээлийн үнийн судалгаагаар харьцуулж үзвэл 20 машин ЭЛС, 20 машин ХАР ШОРОО, 200 ШУУДАЙ БОРДОО, 600 ширхэг НАРС, 5000 хайлаас, 5000 шар хуайс, 4000 голт бор зэргийг нийтэд нь 200 гаруй сая төгрөгт багтаан худалдан авч болохоор байна. Үүний цаана 274 сая төгрөг ЦЭВЭР АШИГ хэлбэрээр очиж байна.
Мод тарих, шороо авахыг нь үгүйсгэхгүй. Хэдэн ч удаа авч, тарьж болно. Харин үр дүн чухал байна. Өмнөх тарьж ургуулсан моднууд чинь ХЭР УРГАСАН юм бэ... Алтангэрэл дарга аа!!