Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сард НИСЭХ, ЭРЧИМ ХҮЧ зэрэг салбарын ТӨХК-иудын менежментийг сайжруулах зорилгоор Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” нэгдлээс салгаж, бие даасан, ашигтай ажиллах менежментийг “ЭРЧИСТ МОНГОЛ” ХХК-д олгосон.
Захирал нь алдарт 33 ТЭРБУМЫН хэргийн оролцогч, УИХ-ын гишүүн асан Г.АМАРТҮВШИН юм.
Хэдийгээр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ч гол санхүүжилтээ өөрөө босгох үүрэгтэй. Энэ хүрээнд ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу “Эрчист Монгол” ХХК-ийн зайлшгүй шаардлагатай санхүүжилтэд 1,9 тэрбум төгрөгийг шийдүүлж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг судлаж, хамгийн бага хүү, нөхцөлтэйгөөр сарын 1,35 хувийн хүүтэй байхаар тооцож авахыг зөвшөөрсөн байна.
Ийнхүү зөвшөөрөл өгсний дагуу тэрбээр харьяанд байгаа компаниуддаа ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, санхүүгийн хувьд ашигтай ажиллах зөвлөмж олгоно гэжээ.
БАРИМТ: Түүний эхний гэрээлсэн томоохон аж ахуй нэгж нь эрчим хүчний яамны харьяа “ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК юм. Тус компанийн захирал Г.Балжиннямтай 2025 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 39 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.
БАРИМТ: Мөн “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн захирал Ц.ЭНХТҮВШИНТЭЙ 2025 оны 09 дүгээр сарын 15-нд компанийн засаглалыг сайжруулах, алдагдлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд ашигтай ажиллуулах зэргээр ХАМТРАН АЖИЛЛАХ 16 сая 400 мянган төгрөгийн гэрээ байгуулжээ.
БАРИМТ: “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.ЖАРГАЛСАЙХАНТАЙ гэрээ байгуулж 50 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна.