CHINA MINING 2025: “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, онцлох төслүүдээ танилцуулж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-10-24

Дэлхийн 40 гаруй орон, 400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдэл зарим  бүрэлдэхүүн компаниудын хамт оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон онцлох төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Уг арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” салбар хуралдаан болж, Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар 150 гаруй зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчдэд Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас танилцуулга хийв.Тус салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Нэгдлийн үйл ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын жишигт нийцсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл хэрэгжүүлж байгааг тодотгоод, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хууль эрхзүй болон эдийн засаг, татварын бодит дэмжлэг, боломжуудын талаар онцоллоо.

Техник, технологийн дэвшлээр олон улсад тэргүүлэгчдийн нэг БНХАУ нь чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт болон төмрийн хүдэр, нүүрсний зах зээлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монголын талтай уул уурхайн салбарын нөөц боломж, эдийн засгийн үр өгөөж, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хууль эрх зүйн орчныг хөндсөн хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа.“China Mining 2025” арга хэмжээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар павильон засаж оролцож байгаа бөгөөд БНХАУ-ын Байгалийн баялгийн нөөцийн яамны дэд сайд Сю Дакун тэргүүтэй төр засгийн төлөөллүүд Монголын павильоноор зочиллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.