"Оюу толгой" төсөлд тулгамдаж буй асуудлуудаар хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрч, протоколд гарын үсэг зурлаа
Б.НОРОВНЯМ
/
2025-10-31

Энэхүү хэлэлцээг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлын дэд хэсгийн даргаар ажилласан бөгөөд хэлэлцээний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусаж байгааг үл харгалзан хэлэлцээг үр дүнд хүртэл үргэлжлүүлэхээр Рио Тинто талтай тохиролцсон юм.

Мөн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтоод байна.

Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохиролцов.

Эхний удаагийн хэлэлцээ 11 дүгээр сар хүртэл түр завсарлаж байгаа бөгөөд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх сард үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.