Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Б.НОРОВНЯМ
/
2025-09-30

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр компанийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, онцлох ажлуудаас танилцуулсны дараа ахмадууд өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат багш, профессор Я.Долгоржав залуу үеийн эрхэмлэх үнэт зүйл, залгамж чанарын талаар сонирхолтой илтгэл тавьсан бол ахмад ажилтан Б.Бүжинлхам “Ураны тухай ойлголт” сэдвээр өөрийн мэдлэг, үзэл бодлоо хуваалцлаа.

May be an image of 11 people and lighting

May be an image of 3 people and newsroom

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд байгууллагынхаа хөгжил дэвшил, эрдэс баялгийн менежментийн салбарын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад ажилтнуудад талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөлөө

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.