ТӨСВӨӨ ХЭМНЭ гэсэн Засгийнхаа өмнөөс САЛААВЧ гаргасан ДҮТ-ийн захирал Г.БАЛЖИННЯМ шинэ ОФФИС ТҮРЭЭСЛЭЖ, ТАНСАГ ТАВИЛГА авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 46 мин

Засаг төр чинь ТӨСНӨӨ ХЭМНЭ, БҮСЭЭ ЧАНГАЛ гээд байхад ӨНДӨР ҮНЭЭТ ОФФИС ТҮРЭЭСЛЭХ ямар шаардлага байна вэ. Эрчим хүчний сэргэлт хийж, тог тасардаггүй, лаа барьдаггүй болгох гэж гишүүд хичээж буй. Энэ хүрээнд ганц хийсэн ажил олон түмний эсэргүүцэл дундуур УЛАЙРАН ДАЙРСААР тогны үнэ нэмсэн шийдвэр. Үүнээс тогны үнийг нэмээд ч байдал сайжирсангүй. Харин эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд л ҮНЭТЭЙ ОФФИС ТҮРЭЭСЛЭЖ, тансаг харшид суух тохиолдол элбэгшив.

Тухайлбал, Эрчим хүчний яамны дөрвөн давхарт оффислож байсан “ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК  2025 оны 03 дугаар сарын 31-нд “Ди Би Би” ХХК-тай “Ажлын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулж 67 сая 500 мянган төгрөгийг тус компанийн 5121014635 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн 20-р хороо “Хан-Уул цамхаг”-т байрласан байна.

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 22-нд “АНУН” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 61 сая 804 мянган төгрөгөөр ТАВИЛГА худалдан авсан байна. 61 сая төгрөгийг “АНУН” төвийн Голомт банкны 1102592543 тоот данс руу 2025 оны 05 дугаар сарын 12-нд шилжүүлсэн байна.

Түүнчлэн 2025 оны 09 сарын 26-нд “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХХК-ийн хаан банкны 5060173840 тоот данс руу зөвлөх үйлчилгээний төлбөрт 39 сая төгрөгийг 100 хувь шилжүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.131.254.206) 2025-11-11 16:41:27
halaachee