“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Ерөнхий инженер Б.Даваасүрэн, Хөдлөх бүрэлдэхүүний газрын дарга Т.Мэндбаяр нар өнөөдөр БНХАУ-ын “CRRC Цицихар” компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад тус компанийн Дэд ерөнхийлөгч Фэн Чжэндун, Ерөнхий инженерийн орлогч Чжао Тяньцзюнь, Олон улсын бизнесийн төвийн Ерөнхий захирлын орлогч Чжү Юнхой нар оролцов.

Талууд өмнө нь хэрэгжүүлж байсан хамтын ажиллагааны хүрээнд дэвшилтэт технологи шингэсэн ачааны вагоноор паркийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтэд ашиглаж байгаа вагонуудад техникийн шийдлийг нутагшуулах, эргэдэг авто угсраа тоноглох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Мөн уулзалтын үеэр “CRRC Цицихар” компанийн үйлдвэрлэлийн туршлага солилцох, Монгол Улсын төмөр замын сүлжээнд тохирсон ачааны вагоны техникийн шийдэл, нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэж цаашид хамтын ажиллагааг шат дараатай өргөжүүлэхээр тохиролцлоо.
-
7 цаг 25 мин
-
Өчигдөр 17 цаг 42 мин
-
Өчигдөр 17 цаг 41 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин