“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн захирал Э.ГАНХҮҮ КОФЕНЫ ЗАРДАЛДАА 8,4 саяыг ЗАРЛАГАДСАН уу...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 40 мин

Нэгэн цагт “ҮЗЭСГЭЛЭНТ ОХИНОО АЙЛЫН БОЛГОЛОО. ОДОО УЛАМ ӨСӨЖ ҮРЖИЖ ОЛОН БОЛООРОЙ” хэмээн Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдлын үеэр хэлж билээ. Тэр цагаас хойш Монгол улс алдагдалд орж, улам л өрөн унав. Өнөөх ҮЗЭСГЭЛЭНТ ОХИН нь хадамд гарсан бус ар гэртээн халтай, хэл үг таталдаг ачлалгүй нэгэн болоод хувирчихсан.

Монголчууд 2034 онд л ногдол ашигаасаа хүртэх боломжтой ийм төсөл болсон. Ерөнхий хөрөнгө оруулж, хувь эзэмшигч нь Туркийн алдарт “РИО-ТИНТО” групп компани. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тус групптэй харьцдаг төрийн компани нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байх “ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” ХК юм. Гүйцэтгэх захирал нь Э.Ганхүү гэгч бүсгүй.

Тэрбээр “Рио-Тинто” буюу төв Оюутолгой группээс шилжүүлсэн 200 мянган ам.доллароос хувь хүртэж 8,7 тэрбумаар нь АЖЛЫН БАЙР худалдан авах гэрээ хийсэн ч өнөөг хүртэл байрандаа ороогүйг АУДИТ-ын байгууллагаас илчилжээ.

Өнгөрсөн 2024 оны 08 дугаар сард 268 сая төгрөгөөр ТУУЛАХ ЧАДВАР сайтай том оврын ЖИЙП авч “өгзөгөө мялаасан” Э.ГАНХҮҮ захирал хэсэг хэвлэлтэй 200 орчим саяар “ХААЛТЫН ГЭРЭЭ” хийж, өөрийгөө рекламдуулсан нэгэн.

Тэгвэл өнгрсөн амралтын өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-нд компанийнхаа Голомт банкны MN6000 1500 1505013275 тоот данснаасаа “КАФЭЙНА ХАУС” ХХК-ийн данс руу 8 сая 483 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.

“КАФЭЙНА ХАУС” ХХК нь 2023 оны 08 сарын 08 улсын бүртгэлийн хуулийн этгээдэд бүртгүүлсэн, Чулуунхүүгийн Цэрэнбаатар гэх эцсийн өмчлөгчтэй, биллярд теннис, Амралтын газар, цайны газар, кофе шоп, аялал жуулчлал, катеринг үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн хүнс худалдааний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Э.ГАНХҮҮ кофены зардалдаа төсвийн мөнгө зарлагадчих вуу...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.