Айл өрхүүдэд хийн төхөөрөмж суурилуулах гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар дараах тодруулгыг өглөө.
Тэрээр, "Хийн төхөөрөмжид бүрэн шилжсэн айл өрх одоогоор байхгүй. Энэ сарын 15-наас эхний хийн төхөөрөмжүүд БНХАУ-ын Hisense зэрэг дэлхийн томоохон брэндээс үйлдвэрлэгдэн Монголд ирнэ. Ирсэн даруйд бид айл өрхүүдэд суурилуулна. Эдгээр төхөөрөмж АНУ-ын стандартын дагуу, мөн NFPA буюу олон улсын галын аюулгүй байдлын стандартыг ханган үйлдвэрлэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэн хий тээвэрлэх, цэнэглэх зориулалтын цэгүүд мөн байгуулагдана. Дэлхийн олон орон, тухайлбал БНСУ ч NFPA стандартыг дотооддоо нутагшуулж хэрэглэдэг. Солонгост хэрхэн суурилуулсан туршлага дээр бид судалгаа хийж байна.
11-р сарын 15-наас эхний төхөөрөмжүүд айлуудад суурилагдсанаар бодит үр дүн, анхны туршлага гарна. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч үнэ нь өөр байна.
- 6 кВт хүчин чадалтай нь 1,200,000-1,600,000 төгрөг
- 10 кВт (80 м² хүртэл талбай халаах боломжтой) нь ойролцоогоор 1,300,000 төгрөг
Манай улсад анх удаа бид карбон кредит тооцсон гэрээг Hisense компанитай байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буй үндэслэлээр төхөөрөмжүүдийг хөнгөлөлттэй үнээр авч буй. Одоогоор Монголын инженерүүдийн патентын дагуу, зөвхөн Монголын нөхцөлд зориулж шинэ шугамаар үйлдвэрлэж байгаа тул эхний өртөг харьцангуй өндөр байгаа ч цаашид масс үйлдвэрлэл рүү шилжихээр хямдрах бүрэн боломжтой" гэв.
-Агаарын бохирдолд үзүүлэх нөлөөг тайлбарлаж өгөөч.
-Энэ бол шууд эерэг нөлөөтэй шийдэл. 5000 айл гал түлэхээ болино гэдэг 5000 яндангаас утаа гарахгүй гэсэн үг. Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) ялгаралт хатуу түлштэй харьцуулахад 98 хувиар бага. 172 мянган айлаас 5000 нь шилжинэ гэдэг өөрөө том алхам.
Цаашид 100 мянган айл хийн халаагуурт шилжвэл 60 хувь хүртэл агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
-Иргэд хэдэн төгрөг төлөх вэ?
-Төхөөрөмжийг үнэ төлбөргүй өгөхгүй, түрээсийн зарчмаар, төлбөргүй суурилуулж өгнө. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж айлын өмч биш, дүүргийн бүртгэлтэй хөрөнгө байна. Айл нүүвэл төхөөрөмжийг буцаан авч дараагийн айлд шилжүүлнэ.
Хэрэв төхөөрөмжийг дур мэдэн худалдах, эсвэл хатуу түлш рүү буцвал, дулаалгын дэмжлэг, утааны улирлын 900,000 төгрөгийн урамшуулал, бусад зардлыг тухайн өрхөөс нэхэмжилнэ.
-Дулаалга ба эрчим хүчний хэмнэлтийн тухай тайлбарлаж өгөөч.
-Хийн төсөл дулаалгатай хослон хэрэгжиж байна. Монгол гэр дулаалаагүй үед 14 кВт хүртэл эрчим хүч алддаг. Дулаалбал 7 кВт болно. Дулаан алдагдал 2 дахин буурна гэсэн үг. Дулаалсан айл хатуу түлш түлсэн ч 50-60 хувь хэмнэнэ.
Нийслэлээс гэр, байшингийн дулаалгын 70 хувий хариуцаж, XPS (галд тэсвэртэй) материалаар хана, чулуун хөвөнгөөр дээврийг дулаалж байна. Өрх өөрсдөө үлдсэн 30 хув(шал, цонх, хаалга, фасад)-ийг хариуцна
Монголд хий импортолж, түгээдэг 30 орчим ААН бий, үүнээс 14 нь тогтвортой үйл ажиллагаатай. Эдгээр ААН-тэй бид, түгээлт, агуулах сав ашиглалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Мөн ОХУ-тай нэг жилийн тогтвортой үнээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Эхний ээлжид дотоодын ААН-үүдийн агуулах савыг ашиглана.
Цаашид “Таван Толгой Түлш” ХХК дээр хий хадгалах өөрийн агуулах, нөөцийг байгуулна.
Бид төхөөрөмжийг үнэгүй суурилуулж өгч буй гол зорилго нь иргэдийг хатуу түлшнээс бүрэн салгаж, утаа гаргахгүй болгох юм.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин