НБОГ-ын дарга Д.БАТ-ӨЛЗИЙ ойн байгалийн аясаар УРГАЛТАД төсвийн мөнгөөр ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, 25 саяар МАШИНАА ГАРААШИНД тавьжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 19 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг. Төлгөн коммунистын удирдлага доорх ХУРГАН ДАРГА нар татвар төлөгчдийн мөнгөөр ёстой тоглох шиг болж байна. Хамгийн энгийн нэгэн жишээ дурдахад байгалийн жамаараа ургаж байгаа модыг ургахад нь дэмжлэг үзүүлэх нэрийдлээр ТӨСВИЙН 44 сая төгрөгийг зарцуулах тушаал гаргажээ.

Ямар ч ухаантай, мэргэн даргын санаанаас гарахааргүй санаа буюу төсвийн мөнгийг үргүй зарцуулж ШАМШИГДУУЛАХ гэсэн санаа байхаас өөрцгүй юм. Түүнчлэн 25 сая төгрөгөөр АВТОМАШИНАА ГАРААШИНД хонуулах зардлыг ч бас төсвөөс гаргажээ. Тэрчлэн нийслэлийн ногоон бүсэд байх шавжийг устгахад 427 сая 203 мянган төгрөг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд 300 сая 800 мянган төгрөг, жижиг гол горхины эхийг ойжуулж хамгаалах ажилд 85 сая 500 мянган төгрөг, хөрсний бохирдлыг бууруулах ажилд 45 сая төгрөг зарцуулна гэж 2025 оны 07 дугаар сарын 01-нд ТУШААЛ ГАРГАЖ нийт 957 сая төгрөгийг ГАНЦ ӨДРИЙН ДОТОР үрэн таран хийжээ.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 10-нд ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээний зардалд 71 сая 925 мянган төгрөгийг гаргасан, мөн сарын 25-нд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 12 сая 233 мянган төгрөг, 2025 оны 10 дугаар сард хөрс хамгаалах суртгалт 15 сая төгрөгийг мөн зарцуулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.