Гурван талт хэлцэлээрийг үргэлжлүүлж ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООХ шийдвэрт хүрлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 30 мин

Цалингаа нэмүүлэх гэж ЭМЧ НАР төв талбайд суулт зарлаад буй. Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шаардлагын дагуу ЦАЛИН НЭМЭХ асуудлыг Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН Засгийн газрын хуралдаанд танилцуулж улмаар  Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй.

Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр орой Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.