Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад онцгойлон анхаарч буй билээ. Энэ хүрээнд эхний ээлжид Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг ХИЙН ТҮЛШИНД хамруулахаар болж байгаа.
Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР тушаал гаргаж ДУЛААЛГАД 15 тэрбум төгрөг, хийн түлшинд холбогдсон айл өрхөд УРАМШУУЛАЛ олгоход 22 тэрбум төгрөг, засвар үйлчилгээний цех, багаж сэлбэг худалдан авахад 7 тэрбум, нийт 45 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсвийг нарийн гаргажээ.
БАРИМТ: Тухайлбал, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, холболт суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын хүрээнд 2025 оны халаалтын улиралд гэр хорооллын гэр, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, дулаалах ажилд 15 тэрбум 268 сая 664 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Баянгол дүүргийн 11, 16-р хорооны 872 өрхийн гэрийн дулаалгад 540 сая, байшингийн дулаалгад 3 тэрбум 624 саяыг, Чингэлтэй дүүргийн 10, 11, 13-р хороодын 3078 өрхийн гэр дулаалгад 1 тэрбум 501 сая 500 мянга, байшин дулаалгад 9 тэрбум 962 сая 733 мянган төгрөг нийт хоёр дүүргийн 5 хорооны 3950 өрхөд 15 тэрбум 268 саяыг НИЙСЛЭЛЭЭЛ ДУЛААЛГАД зарцуулжээ.
БАРИМТ: 2025 оны халаалтын улиралд хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж суурилуулах ажилд 22 тэрбум 495 сая 702 мянган төгрөгийг зарцуулахаас БГД, ЧД-ийн гэр сууцтай 1418 өрхөд 6кВт-ийн хийн тоног төхөөрөмж суулгахад нэг өрхөд 3652 төгрөг байхаар тооцож 5 тэрбум 179 сая 528 мянган төгрөг, нэг байшинд 10кВт хийн төхөөрөмжөөр халаана гэж тооцоолон 4063 төгрөгийн үнэтэй хэрэгслийг 3582 өрхөд 14 тэрбум 556 сая 173 мянган төгрөг байхаар төсөв гаргажээ. Хоёр дүүргийн 5 хорооны 5000 өрхийг ХИЙН ТҮЛШНИЙ ТӨХӨӨРӨМЖТЭЙ болгоход 19 тэрбум 735 мянга 702 төгрөг, үүн дээр хийн тоног төхөөрөмжийн нэг ширхэг нь 138 мянган төгрөгийн өртөгтэй 20 мянган баллон худалдаж авахад 2 тэрбум 760 сая төгрөг. Нийт 22 тэрбум 495 сая 702 мянган төгрөгийг айл өрхүүдэд ДЭМЖЛЭГ хэлбэрээр хөнгөлөлт үзүүлэн олгожээ.
БАРИМТ: Хотын хоёр дүүргийн 5000 өрхийг шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэхэд 7 тэрбум 235 сая 432 мянган төгрөгийг зарцуулахаар төсөв батлажээ. Дээрх төсвийг задлаж үзвэл 1 сарын хэрэглээг хангах хэмжээ бүхий 2200тн шингэрүүлсэн хий худалдаж авахад 3 тэрбум 781 сая 200 мянгаг төгрөгийг, 33 цэгт баллон хадгалах, агуулах барихад нэг цэгийг 99 сая 500 мянгаар тооцож 3 тэрбум 283 сая 500 мянган төгрөгийг, дээрхийг барих зураг төсвийн ажил 150 сая төгрөг, багаж тоног төхөөрөмжийн зардалд 15 сая 732 мянган төгрөг тус тус тавьжээ.
Дулаалга хийх, хийн түлшний төхөөрөмж суурилуулах, баллоны агуулах барих зэрэг үндсэн гурван ажилд Нийслэлээс 45 ТЭРБУМ орчим төгрөгийг УРАМШУУЛАЛ болгож 5000 өрхөд тараажээ!! Дээрх зардлуудыг Хотын дарга Х.НЯМБААТАРЫН эрх шилжүүлэх тухай 2025 оны 08 сарын 15-ний өдрийн А/1128, Ажил гүйцэтгүүлэх тухай 2025 оны 08 сарын 22-ний өдрийн А/1175, эрх шилжүүлэх тухай 2025 оны 07 сарын 30-ний өдрийн А/1038 тоот тушаалуудаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.МӨНХБААТАРТ зөвшөөрч, даалгасан байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Уржигдар 20 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 42 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин