С.БАЯР: Хэн ч танихгүй ХЭДЭН ШИНЭКОВ мань мэтийн ФОН ДЭЭР ПОПРОХ юм байх. Сорри та нарыг саатуулах ЗАВ АЛГА
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 2 мин

Оюутолгой төслийг хөдөлгөх шийдвэрийг УИХ-аар гаргуулж, Монгол Улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан Ерөнхий сайд асан С.Баяр эл төслийг шалгахаар УИХ-ын түвшинд түр хороо байгуулан ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хандан нүүр номоороо дамжуулан үг дайлаа.

Ерөнхий сайд асан С.Баяр “300 гэрч. 9 ЕС. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Боддог л бодол. Гэвч сорри. Та хэдийг саатуулах цаг зав манууст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм” гэж жиргэв.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалдаг юм.

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 8-12-нд зохион байгуулах бөгөөд 300 гэрчийг оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү 300 гэрчийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр юм. Энэхүү асуудалтай холбогдуулж есөн Ерөнхий сайдыг гэрчээр дуудаад буй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.