Төсвийн мөнгө уйлдаггүй, төрийн данс ч улайдаггүй. Зарим хэсэг нь хөлсөө дуслуулан татвар бүрдүүлж байхад ДАРГА НАР ТАНСАГЛАЖ, өрөөндөө ШИНЭ ХИВС ДЭВСҮҮЛЖ, цонхондоо ялааны тор хийлгэж, 2024 оны 07 сард авсан шинэхэн Ланд-300 машиндаа хамгаалалтын хар хуулга наалгаж, бусдаас дээгүүр амьдарч байна. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь мэдээж “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.НАРАНЦОГТ. Төрийн хамаг том компанийн захирал гэхээрээ ядарсан, улны иргэдээсээ ТАСАРСАН АМЬДРАЛТАЙ байх таарахгүй. Нөгөө үлгэрт гардаг шиг АЧААНЫ ХҮНДИЙГ нь иргэд үүрч, аахилахыг дарга нар л аахлидаг болжээ.
БАРИМТ: 2024 оны 3 сард Япон улсад үйлдвэрлээд 2024 оны 07 сард импортоор орж ирэхэд нь авсан шинэ “96-48 УАА” улсын дугаартай Ланд-300 маркийн авто машиндаа 2024 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр “Рокфиллер” ХХК-иар салхины шилний хамгаалалт 450 мянган төгрөгөөр, хамгаалалтын бүтэн хуулга 8 сая 250 мянган төгрөгөөр хийлгэсэн байна.
БАРИМТ: 2024 оны 05 дугаар сард С.НАРАНЦОГТ ЗАХИРЛЫН удирддаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн данснаас “ТОПМАУНТАЙН” ХХК- ийн данс руу 14 сая 490 мянган төгрөгийг “ЯЛАА ШУМУУЛЫН ТОР” гэх утгаар шилжүүлэг хийжээ.
БАРИМТ: 2024 оны 03 дугаар сарын 14-нд “ШАЙНДИЗАЙН” ХХК-ийн данс руу 7 сая 102 мянган төгрөг шилжүүлж “ХУРЛЫН ӨРӨӨНИЙ ЛОГО” хийлгэжээ.
БАРИМТ: 2024 оны 05 дугаар сарын 27-нд “АСПЕЙН ТЕХНОЛОГИ” ХХК-иас 12 сая 390 мянган төгрөгөөр “ТАБЛЕТ” худалдан авсан.
БАРИМТ: 2024 оны 01 дүгээр сард 13 сая 271 мянган төгрөгөөр “Классфлоор” ХХК-иас “ДРОЖ”, “Улаанбаатар хивс” ХХК-иас 8 сая 677 мянган төгрөгөөр “ХИВС” зэргийг авчээ.
Холбоотой мэдээ
-
10 цаг 4 мин
-
13 цаг 35 мин
-
14 цаг 13 мин
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
2025-11-12
-
Өчигдөр 17 цаг 03 мин
-
2025-11-12