Цогт-Овоо суманд төөрсөн иргэнийг ЭСЭН МЭНД олж ар гэрт нь хүргэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
29 мин

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Цогт-Овоо сумаас 43 км зайд байрлах “Бортээг” багийн малчин, 42 настай иргэн А. малынхаа араас 2025.11.23-ны 14:00 цагийн үед явган гарснаас хойш эргэн ирээгүй гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Эрлийн ажиллагаанд:

• Цогт-Овоо сумын Онцгой комиссын 4 машин, 27 хүн,

• Цагдаагийн газраас 2 машин, 12 албан хаагч,

• Онцгой байдлын газраас 2 машин, 9 албан хаагч,

мөн нутгийн малчид нэгдэн оролцож алга болсон иргэнийг 07:10 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүн, Цогт-Овоо сумын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, нутгийн малчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.