“ЖЕМ МОЛЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН АСРАН ХАМГААЛАГЧААР НАСАНД ХҮРСЭН АХЫГ НЬ ТОГТООЖЭЭ “Жем молл” худалдааны төвд гэр бүлийн таагүй харилцаанаас болж эхнэрээ хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Үүнээс болж гурван хүүхэд нь өнчирсөн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх энэ хэргийг хэлэлцээд, эхнэрийнхээ амийг хөнөөсөн Н.Энхбатыг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэх, сэтгэцийн хохирол 162,3 сая төгрөгийг гаргуулж, хохирогч хүүхдүүдэд олгох шийдвэрийг гаргасан. Мөн талийгаачийн насанд хүрээгүй 2 хүүхдэд нь арсан хамгаалагч томилохыг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт үүрэг болгосон. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн асран хамгаалагчаар төрсөн ахыг нь тогтоосон байна. Ингэхдээ Хамтарсан багийн хурлын шийдвэр болон Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2025 оны 11-р сарын 05-ны өдрийн дүгнэлтийг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан байна.
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин