НИТХ: "ОЮУТНЫ МЕНТОРШИП" хөтөлбөрт урьж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-10-07

Та бүхнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж буй "ОЮУТНЫ МЕНТОРШИП" хөтөлбөрт урьж байна.

Тус хөтөлбөрт хамрагдсанаар оюутан та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох, салбар бүрийн мэргэжилтнүүдийн чиглүүлэг дор багаар ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

Тус хөтөлбөрт нийт 100 оюутныг шалгаруулах ба:

10 оюутан тус бүрт 3,500,000₮

10 оюутан тус бүрт 2,500,000₮

80 оюутан тус бүрт 2,000,000₮ - ийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлнэ.

Хөтөлбөрийн эхний шатны материалыг 2025 оны 10 сарын 01 - ний өдрөөс 2025 оны 10 сарын 14 - ний өдрийг дуустал цахимаар хүлээн авна.

ЦАХИМ ӨРГӨДӨЛ ИЛГЭЭХ ХОЛБООС:

https://form.jotform.com/252725271350452

Та бүхэнд амжилт хүсье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.