НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-09-16

 Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар иргэдэд зориулсан номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү номын сангаар иргэд нээлттэй үйлчлүүлэхээс гадна НИТХ-ын байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой юм. Номын сангийн нээлтэд НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар, хүндэт зочноор Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг болон ахлах ангийн сурагчид оролцлоо.

Энэ үеэр Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй “Төрийн байгууллагад гэрэл нэмсэн үйл явдал гэж зохиолч хүний хувьд харж байна. Ном гэдэг дандаа гэгээн зүйлд, ертөнцийг танин мэдэхэд хөтөлдөг гайхамшигтай зүйл. Тиймээс энэхүү номын өргөөний үүдээр олны хөл тасрахгүй байх аа гэж бодож байна” гэв. Харин Нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн сурагчид “Сургуулийн номын сангаас өөр ном унших газар Нисэх, Яармаг орчимд байхгүй. Тэр болгон хотын төв рүү номын сан яваад байж чаддаггүй байсан. Өнөөдөр ингээд ойрхон ороод ном уншаад, хичээл хийх боломжтой газартай болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.