Нийслэлд шахмал түлш борлуулах 382 цэг ажиллаж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-24

Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй. 
Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.