Өнгөрсөн хаврын судалгаагаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолж, зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан. Нохой, муур барих ажлын талаар хотын дарга Х.Нямбаатар “Улс орнууд хиймэл оюун ухаан, сансрын технологи, бусад дэвшлүүд ярьж байхад бид нохой, муур устгалаа л дахин дахин яриад баймааргүй байна. Манайхан амьтан тэжээж байгаа бол хариуцлагатай баймаар байна. Эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглахаас эхлээд аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтыг эхлүүлж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулна. Ингээд эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно. Тиймээс хотынхоо иргэдэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудманд гаргаж орхихгүй хариуцлагатай хандахыг уриалж байна. Эзэнгүй нохой, муур барих ажилтай холбогдуулж мөн тодорхой урамшуулал нэмж өгнө” гэлээ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин